Наадмын тасалбарыг 19.30 цагаас цахимаар захиалах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын тасалбарыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил салбарт "ХУР" Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан борлуулж байна.
Ингэхдээ нэг хүнд хоёроос илүүг олгохгүй бөгөөд
олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах, цахимаар тасалбар авсан
иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахим зохицуулалт
хийжээ.
Мөн наадмын тасалбарын цахим захиалга Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн портал https://eservice.ulaanbaatar.mn/-ээр өнөөдөр 19 цаг 30 минутаас үргэлжилнэ. Наадмын тасалбарыг цахимаар борлуулахдаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн 6, 7 дугаар секторын тасалбарыг борлуулах бөгөөд нэг хүнд хоёроос илүү тасалбар олгохгүйгээр шийдвэрлэсэн байна.
Иргэд цахимаар захиалсан
тасалбараа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараас энэ сарын 9, 10-ны 14:00-17:00
цагийн хооронд өөрийн биеэр очиж авахыг Нийслэлийн Мэдээлэл технологийн газар санууллаа.