Шагайн харваанд 60 гаруй харваач хоёр өдрийн турш цэц мэргэнээ сорилоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-07-12 13:19:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Говь-Алтай аймгийн баяр наадмын Шагайн харвааны төрөлд зургаан багийн 60 гаруй харваач хоёр өдрийн турш цэц мэргэнээ сорилоо.

Оролцогчдоос багийн харвааны төрөлд тус аймгийн Тайшир сумын харьяат Аймгийн гоц мэргэн М.Баярцогт ахлагчтай “Төрөлх Алтай” ТББ-ын “Хантайшир” баг нэгдүгээр байр эзэлсэн байна. Харин цуваа харвааны төрөлд нийт 60 харваач оролцож, 20 сум тавьж өрсөлдсөнөөс Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харваач Б.Лүндээсанж нэгдүгээр байр, Баян-Уул сумын харваач, Аймгийн гоц мэргэн Ц.Батгэрэл хоёрдугаар байр, Есөнбулаг сумын харваач, Аймгийн гоц мэргэн Б.Хаш-Эрдэнэ гуравдугаар байр эзэлжээ.

Энэ жил шинээр Аймгийн гоц мэргэн цолны болзлыг Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат А.Эрдэнэсүрэн, Есөнбулаг сумын харваач Л.Хаш-Эрдэнэ. Хөхморьт сумын харваач Б.Золжаргал нар хангаж баяр наадмын үеэр үнэмлэх, тэмдгээ гардан авсан юм.

Холбоотой мэдээ