Чойдогийн боргио

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2019-07-18 15:05:53

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Тариат сумын нутагт Чулуут-Суман голын бэлчирээс холгүйхэн орших нэг метр өндөртэй бяцхан хүрхрээг Чойдогийн боргио гэнэ. Энд Чулуут гол болон Сэлэнгийн сав газрын загас цугларч боргионы өөд үсрэн дүүлэх нь нэн сонирхолтой.

Урьд цагт энэ нутагт Чойдог хэмээх сайн загасчин байж. Намар орой загас урсгал сөрж, боргио өөд цовхчин давдаг байна. Яг ингэж цовхчих үед нь Чойдог гуай загасыг уургалж барьдаг байжээ. Үүнээс хойш уг боргиог “Чойдогийн боргио” гэж нэрлэх болсон гэдэг. Дээрх зургууд дээр Чойдогийн боргионы үерлэсэн, ус ихтэй үед нь буулгасан болон ойр орчных нь байгалийн үзэсгэлэн, Суман голыг харуулсан.