Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.mn
2019-07-22 07:39:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 20. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, таван шар мэнгэтэй, цагаан бич өдөр.  


Барилдлага: Рашаан 

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Гал 

Наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ