Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийг шүүх хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-22 15:44:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн шүүхээс Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэхээр энэ сарын 24-ны 11.00 цагт тов гаргажээ. 


Түүнийг сайдаар ажиллахдаа, албан тушаалаа урвуулан “Амгалан" дулааны станцын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын "Чайна машинери инженеринг" корпорацид давуу байдал олгон татвараас чөлөөлж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгасан. Мөн Дарханы ДЦС-д хаягдал үнсэн сав шинээр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт нөлөөлж “Хотгор зам” ХХК-ийг шалгаруулан тус компанийн захирал А.Хайратаас хээл хахууль авсан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэж, өнгөрсөн 12 дугаар сард Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ.

Холбоотой мэдээ