Оросын зэвсгийг Иранд худалдахад ямар ч саад байхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-04-06 10:53:24

МОСКВА. /IRNA/. Иранд  “Сухой-30” сөнөөгч онгоц болон “Т-90” танкийг худалдахад ямар ч саад хориг байхгүй хэмээн ОХУ-ын ГХЯ-ны Аюулгүй байдал, зэвсэглэлийг хураах газрын дарга Михаил Ульянов онцлон тэмдэглэв.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2231 тогтоолд эдгээр цэргийн техникийг худалдахыг хориглосон заалт байхгүй гэж М.Ульянов мягмар гарагт мэдэгдлээ.

Хос хөдөлгүүрт, хоёр суудал бүхий дээд зэргийн маневрлах чадвартай “Сухой-30” сөнөөгч онгоцыг ОХУ-ын “Сухой”  корпорацид үйлдвэрлэжээ.

“Сухой-30” бол цаг агаарын ямар ч нөхцөлд тулалдах чадвартай, олон төрлийн зориулалттай сөнөөгч онгоц юм.

Х.Сарнай

 

 

 

It is a multirole fighter for all-weather, air-to-air and air-to-surface deep interdiction missions.

Холбоотой мэдээ