ӨНӨӨДӨР: "Өнөөдрийн Монгол" хөтөлбөрийн тайлант үзэсгэлэн нээнэ

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-21 07:18:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 21-нд болох үйл явдлын тойм: 

09.00 цагт Новотел зочид буудлын 4 давхарт Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран "Зүүн өмнөд Ази болон Номхон далайн баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын XIII зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 99179899

09.00 цагт Game arena цахим төвийн цирк, 11 дүгээр хороолол, Өргөө салбарт хуульчид мэргэжлийн шалгалт өгнө. Утас: 98066116

10.00 цагт Монголын архитекторчдын холбооны байранд Манзуширын хийдийн туурин дээр баригдах "Манзушир" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын төслийн нээлт болно. Утас: 99115300

11.00 цагт Туушин зочид буудалд Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал ажлын талаар ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлнэ. Утас: 99085897 

12:00 цагт Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан 16 гараашийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлнө. Утас: 88049313

13.00 цагт Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд олон улсын гэрэл зургийн сурвалжлагчдын "Өнөөдрийн Монгол" хөтөлбөрийн тайлант үзэсгэлэн нээнэ. Утас: 99840102 

Холбоотой мэдээ