Энэ хичээлийн жилд сурах бичиг худалдахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн сурах бичиг зах зээлд худалдахгүй, сургуулийн номын сангаар дамжуулан сурагчдын гарт хүрнэ.
Бага ангийн
сурагчид 100 хувь, дунд, ахлах ангийн ангийн сурагчид 40 хувь нь үнэ төлбөргүй
сурах ашигладаг зохицуулалт хэвээр үргэлжлэх юм. Харин сурах бичиг төлбөртэй
ашиглуулах үйлчилгээ зөвхөн дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувьд хамаарна.
Төлбөр тогтоох аргачлалыг журмаар зохицуулах юм. Үнийн дүнгийн 20-40 хувь
хүртэлх хувиар тогтоох бөгөөд дөрвөн жилийн хугацаанд төлбөртэй ашиглуулна гэж
БСШУСЯ-аас мэдээлж байна.