Улаанбаатарт 16-18 хэм дулаан

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-08-26 07:49:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, нутгийн зүүн хагаст сэрүүн байна.


2019 оны 8 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:   Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.
Холбоотой мэдээ