ӨНӨӨДӨР: “Хоёр ард түмэн-Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 2-нд болох үйл явдлын тойм:
Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана.
10.00 цагт ЦССҮТ-д сар бүрийн 3-ны цусаа бэлэглэх өдөрлөг болно. Утас: 99550999
10.00 цагт МУИС-ийн хичээлийн 1-р байрны өмнөх талбайд тус сургуулийн 2019-2020 оны шинэ хичээлийн жилийн нээлтийн ёслол болно. Утас: 99002019
10:30 цагт Гадаад харилцааны яамны хэвлэлийн төвд Эрхүү мужид болсон усны үерт нэрвэгдсэн хүмүүст дэмжлэг үзүүлэх сайн үйлсийг зохион байгуулж оролцсон монгол иргэдэд Россотрудничество агентлагийн шагнал гардуулах ёслол болно.
11.30 цагт МУБИС-ийн хичээлийн байрны өмнө тус сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцоно.
11.00 цагт НҮБ-ын Төв байранд Монгол Улсын Засгийн газрын урилгаар манай улсад өнөөдрөөс энэ сарын 11 хүртэл айлчилж буй НҮБ-ын хүний эрхийн хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски мэдээлэл хийнэ. Утас: 327585, 99134426
12.00 цагт Монголын уран зургийн галерейд Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия Сегодня” агентлаг болон СПУТНИК радиотой хамтран “Хоёр ард түмэн-Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ. Утас: 99840102
16.00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд БНСУ-д болсон морьт харвааны тэмцээнд амжилт гаргасан манай улсын тамирчид эх орондоо ирнэ.
18.30 цагт "Зайсан хилл" цогцолборт МҮОНРТ, ОХУ-ын “Звезда” телевизтэй хамтран бүтээсэн "Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат киноны нээлт болно.