ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр зарим замын хөдөлгөөнийг хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ сарын 2-3-нд албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалтай холбоотойгоор өнөөдөр Чингис хаан нисэх онгоцны буудлаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаана. Замын хөдөлгөөн ажлын цагаар хэвийн үргэлжлэх юм. Харин маргааш нийслэлийн Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Залуучуудын гудамж зэрэг замын тодорхой хэсгийг хэсэгчлэн хаана.
Иймд цагдаагийн байгууллагаас хаах замын талаар тухайн бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэх болно. Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний зохицуулалтыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүй байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд иргэд та бүхэн хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв уриалж байна.