Ахмад дайчин Я.Алтангэрэлд хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-09-06 14:07:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Халх голын дайны ялалтын түүхт 80 жилийн ойн хүрээнд ахмад дайчин Ядамжавын Алтангэрэлд Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, ЗДТГ-ын Цэргийн штабаас хүндэтгэл үзүүллээ.

Ахмад дайчин Я.Алтангэрэл нь 1942 онд цэргийн албанд татагдаж албаа хаагаад Завхан аймагт нэг жил цэргийн сургууль хийж 1943 онд Матадын наймдугаар дивизийн их бууны салаан даргаар томилогдон ажилласан байна. 

1945 оны хавар Чита хотыг чөлөөлөхөд оролцсон бөгөөд 1946 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотын Дэнжийн харуулын агаарын зенитын ангид цэргийн алба таван жил хаасан ажээ.

Ахмад дайчин Я.Алтангэрэлийн хөдөлмөр бүтээл, ажлын амжилтыг үнэлж 1972, 1982 онд таван жилийн гавшгайч цол тэмдгээр Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медалиар тус тус шагнаж байсан бөгөөд “Бид ялав”, Японыг ялсны төлөө Монгол-Оросын “Бид ялав” медаль, Жуковын медаль, Зэвсэгт хүчний ойн медаль, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Тэрээр өдгөө 98 насыг зооглон өөрийн өсөж төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд амьдарч байна.

Холбоотой мэдээ