“Ээжийн элбэрэл” үйл ажиллагаа есдүгээр сарын 8-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-09-06 16:39:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн байгалийн дурсгалт газрын нэг болох Цогт сумын нутагт орших "Ээж хайрхан уул"-ыг түшиглэн жил бүр уламжлал болгон зохиодог “Ээжийн элбэрэл” үйл ажиллагаа есдүгээр сарын 8-нд болно.

Ээж хайрхан уул нутгийн иргэдийн биширч ирсэн шүтлэгтэй уул бөгөөд уул усаа шүтэх уламжлалт зан заншлыг сэргээх, гадаад дотоодын амрагч, аялагч, жуулчдад зориулсан шинэ брэнд бүтээгдэхүүнийг бий болгох нь энэхүү үйл ажиллагааны зорилго юм.

Энэ хүрээнд нарнаас адис авах, 21 дарь эхийн маани хөгжөөх, бясалгал хийх мөн Ээж хайрхан уулын байгалийн өвөрмөц тогтоц бүхий ховор сонин үзмэр, түүхийн дурсгалт газраар явган аялал хийж, шүтээн болсон ууланд сүсэглэн мөргөх зан үйл үйлдэх аж. 

2015 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулах гэнэ.


Холбоотой мэдээ