Архангай аймагт Монгол цэргийн нэгдсэн холбоо байгуулав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-09-08 11:04:19

Архангай /МОНЦАМЭ/. "Монгол цэргийн нэгдсэн холбоо" чуулга уулзалт 9-р сарын 6-нд боллоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанг Монгол цэргийн нэгдсэн холбооны Архангай аймаг дахь салбар, анхдугаар хуралдаанд оролцогчдын олонхын саналаар салбар холбооны тэргүүнээр сонгож, Монгол Улсын Ерөнхий сайд, МЦНХ-ны тэргүүн У.Хүрэлсүх батламжилсныг Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа холбооны тугийн хамт гардуулж өгөв.

Энэхүү ажлыг МЦНХ-ны удирдах зөвлөлийн гишүүд, “Жагсаалын дарга, бага дарга нарын холбоо”-ны төлөөлөл, лекторууд, урлаг, соёлын ажилтнуудын хамтаар орон нутгийн ард иргэдэд эх оронч үзэл, үндэсний бахархал, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлс, орон нутгийн хөгжлийн асуудлаар лекц, уулзалт-ярилцлага зохион байгуулж, МЦНХ-ны орон нутгийн салбар холбоог байгуулах, тэргүүнийг сонгох зорилгоор  зохион байгуулжээ.

Энэхүү уулзалтад цэрэг, хүчний байгууллагуудад ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа болон цэргийн алба хаасан эрчүүд гээд 200 гаруй хүмүүс оролцсон юм.


Холбоотой мэдээ