“Радио, торын дадлага, сургууль”-ийг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-09-09 22:00:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн  шуурхай удирдлагын операторын холбооны техник хэрэгсэл ашиглах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор есдүгээр сарын 5-6-нд “Радио, торын дадлага, сургууль”-ийг зохион байгууллаа.

Дадлага, сургуулийг тус аймгийн Тайшир сумаас зүүн урагш 12 км-ийн зайд хэт богино долгионы антеннийг суурилуулах, дахин дамжуулагчаар гар станц, автомашины суурин станцыг ашиглан дотоод холбоог зохион байгуулах, Завхан, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын шуурхай удирдлагын оператортой богино долгионы станцаар радио чигийн аргаар холбоонд орох дадлагыг хийсэн юм. 

Мөн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Баттулга бие бүрэлдэхүүнд үер, усны ослын цагийн байдал өгч, штабын дадлага зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.



Холбоотой мэдээ