Геронтологийн Үндэсний төвийн эмч нар Архангайд ажиллав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-09-13 12:48:18

Архангай /МОНЦАМЭ/. “Геронтологи, гериатрийн үндсэн ойлголт, орчин үеийн оношилгоо, эмчилгээний чиг хандлага” сургалтыг 9 дүгээр сарын 09,10-ны өдрүүдэд аймгийн Эрүүл мэндийн газарт зохион байгууллаа. Сургалтад аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмадын тасгийн эмч, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч зэрэг 60 гаруй эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагджээ.

Геронтологийн Үндэсний төвийн эмч нар Архангай аймагт ажиллах хугацаандаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Геронтологи, гериатрийн үндсэн ойлголт, орчин үеийн оношилгоо, эмчилгээний чиг хандлага” сэдэвт багц цагийн сургалт, аймгийн “Ахмадын өргөөтэй хамтран” ахмад, настнуудад эрүүл, идэвхтэй, урт насжилтыг дэмжих талаар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмадын тасаг болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд COPE үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгууллаа.

Сургалтыг Геронтологийн Үндэсний төвийн эмч ГҮТ-ийн ЭТҮА-ны дарга, Анагаах ухааны магистр, дотрын ахлах зэргийн эмч Б.Эрдэнэчимэг, ГҮТ-ийн ЭШСА-ны эмч, эмнэлгийн мэргэжилтний сургалт хариуцсан мэргэжилтэн, Анагаах ухааны магистр Ш.Уранчимэг нар Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгууллаа. 

Холбоотой мэдээ