Конгод галт тэрэг осолджээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-09-13 14:00:02

КИНШАСА. /АР/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад галт тэрэг осолдсоны улмаас 50 хүн амиа алдаж, олон хүн гэмтсэн талаар тус улсын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн яам мэдээлжээ.


Уг осол зүүн өмнөд нутгийн Танганьика мужийн Майибариди тосгонд пүрэв гарагт гарсан гэж Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн яамны сайд Стив Мбикайи мэдээлжээ. Мөн тэрбээр Засгийн газрын нэрийн өмнөөс амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлсэн байна.


Галт тэрэг осолдсон шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа хэдий ч Конгод нийтийн тээврийн ослын улмаас амиа алдах явдал түгээмэл тохиолддог ажээ. Өнгөрсөн гуравдугаар сард төвийн нутгийн Касай мужид тээврийн галт тэрэг осолдсоны улмаас 24 хүн амиа алдаж байжээ.  

Холбоотой мэдээ