ӨНӨӨДӨР: Замын Цагдаагийн уулзварын гүүрэн гарцыг нээнэ

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-09-16 08:14:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:

09:00 цагт Д.Сүхбаатарын талбайд Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.

11:00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн яамны харьяа байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” болно.

11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяны нээлтийн өдөрлөг болно. Утас: 88599098, 91005008

12.00 цагт Замын Цагдаагийн уулзварын гүүрэн гарцны үндсэн хэсгийг нээх нээлтийн ажиллагаа болно. Утас 11-325044, 88099272

12.00 цагт БОАЖЯ-нд Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийг тохиолдуулан БОАЖЯ, Озоны үндэсний албанаас 12 цагт хэвлэлийн хурал зарлалаа.

12:30 цагт "Blue mon" галерейд Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан "70 агшин-70 түүх" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

12:40 цагт Дотоод хэргийн их сургуульд Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн мэндэлсний 100 жилийн ойн үйл ажиллагаа болно. Утас: 88068293, 89015303

Холбоотой мэдээ