Х.Ивээлийн оролцсон "Гайхалтай хүмүүс" шоу нэвтрүүлэг үзэгчдэд хүрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-16 14:03:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын ОУ-ын шүүгч, Х.Хатанбаатарын  охин Х.Ивээлийн оролцсон  "Гайхалтай хүмүүс" шоу нэвтрүүлгийг Оросын Россия-1 суваг энэ сарын 15-нд цацлаа.  

2006 оноос хурдан уншлага, ой тогтоолт, цээж бодолт зэрэг оюуны спортын олон төрлөөр хичээллэж олон улсын тэмцээнд Монгол Улсын нэрийг гаргаж байгаа 36 настай Х.Хатанбаатарын охины оролцсон нэвтрүүлэг олон үзэгчийн сонирхлыг татсан байна. Ивээл охины аав Х.Хатанбаатар 2008 онд Турк улсын хурдан уншлагын аварга шалгаруулах анхны тэмцээндээ оролцож мөнгөн медалийн эзэн болсноос хойш оюуны спортын тэмцээнүүдээс нийт 12 медаль хүртжээ. 2011 оны Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Х.Хатанбаатар монгол хүний оюуны потенциалыг дэлхийд таниулахаар Монголын оюун ухааны академийг 2010 онд байгуулсан ба өнөөдөр Монгол Улс оюуны спортын зарим төрлөөр дэлхийд чанараараа нэгдүгээрт бичигдэж эх орноо олон улсад амжилттайгаар сурталчилсаар байгааг тус нэвтрүүлэг онцолсон байна.

Холбоотой мэдээ