Япон "Kounotori 8" хөлгийг хөөргөжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-25 18:30:03
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /Kyodo/. Японы хүнд үйлдвэрийн “Mitsubishi” компани Олон улсын сансрын станц руу нисгэгчгүй хөлөг тээсэн пуужинг лхагва гарагт хөөргөжээ.


Тус пуужинг энэ сарын эхээр хөөргөхөөр төлөвлөсөн байсан хэдий ч талбайд гал гарсны улмаас хойшлогдоод байсан юм. Японы Сансар судлалын агентлагийн “Kounotori 8” хангамжийн хөлгийг тээх “H-2B” пуужинг тус улсын баруун өмнөд нутгийн Танэгасима арлын пуужин хөөргөх талбайгаас лхагва гарагийн шөнийн 01:05-д хөөргөсөн байна.


Сансар судлалын агентлагийн мэдээлснээр, 5.3 тонн жинтэй “Цагаан өрөв тас” хэмээх хангамжийн хөлгөөр олон улсын сансрын станцад байгаа нисгэгчдэд хоол хүнс, цэвэр ус болон туршилт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, цэнэг хураагуурыг хүргэх ажээ.

Холбоотой мэдээ