Польшоос ирүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойко, Бээжин дэх Польшийн Соёлын төв хамтран "Дэлхийн хоёрдугаар дайны үеийн польшийн ард түмний тэмцэл ба тэдний хатан зориг" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд энэ сарын 24-нөөс 10 дугаар сарын 6-ны өдөр хүртэл дэлгэж байна.
Үзэсгэлэнгээс 1939 оны 9 дүгээр сард эхэлсэн польшуудын эмгэнэлт үе, германчууд довтлон 6 сая орчим польш иргэнийг хөнөөсөн болон хүн төрөлхтний эсрэг өдөөсөн дайны түүхийг үзнэ. Дэлхийн хоёрдугаар дайны 80 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ дайны хор уршгийг гэрэл зургаар харуулсан энэхүү үзэсгэлэнг Польшийн Гданьск хот дахь "Дэлхийн хоёрдугаар дайны музей"-гээс бэлтгэн ирүүлсэн юм байна.