"Конвенци-30" хэлэлцүүлэг боллоо

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-10-02 09:16:06

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн конвенц батлагдсаны 30 жилийн ойг угтан "Конвенци- 30" хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг Алтай хотноо Хүүхэд залуучуудын ордны Мазаалай театрт аравдугаар сарын 1-ний өдөр болсон юм. Уг хэлэлцүүлэгт тус аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн В.Рэнцэндорж, НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Списиоз Хакизамана, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Халиун, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа болон Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиудын 120 гаруй сурагч оролцлоо.

Хэлэлцүүлгээр оролцогчид хүүхдийн эрхийн конвенц гэж юу вэ, конвенцид ямар асуудлууд оруулахыг хэрхэн шийдсэн, түүнд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалахаар тусгасан хийгээд ач холбогдлынх нь тухай харилцан ярилцав.