70 гаруй мянган хонинд цэцэг өвчний вакцин хийж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-11 22:35:21

Дорноговь аймагт хонины цэцэг өвчин өнгөрсөн сард бүртгэгдсэн. Улмаар Дундговь аймгийн Өндөршил сумтай хил залгаа Сайхандулаан суманд 200 гаруй хонь, хурганд цэцэг өвчин халдварласан байна. Үүнтэй холбогдуулан Өндөршил сумын хонин сүрэгт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хийж эхэллээ.

Энэ тухайд ХХАА-н газрын Мал эмнэлэгийн хэлтэсийн дарга Ц.Гэрэлээс тодруулахад, Улсын мал эмнэлэгийн ариун цэврийн төв лабораториос 70 мянган тун вакцин ирсэн. Өндөршил сумын хонин сүргийг вакцинд бүрэн хамруулна. Вакцинжуулалтад сумын мал эмнэлгээс ажлын 3 хэсэг ажиллаж байна” гэлээ.

Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр Дундговь аймгийн 860 гаруй мянган малд урьдчилан сэргийлэх 6 төрлийн вакцин хийнэ. Үүнд цэцэг өвчний вакцин байхгүй бөгөөд зэргэлдээ аймгийн 4 сум, ялангуяа Өндөршил сумтай ойрхон газар өвчний тохиолдол бүртгэгдээд байгаа тул ийнхүү вакцинжуулалтыг яаралттай эхлүүлсэн байна. Вакцинжуулалт энэ долоо хоногт дуусах ажээ.

 Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ