Монгол-Хятадын зураачид Жэжян мужийн И-У хотод үзэсгэлэнгээ гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-12 09:06:05

“Нэг зам нэг бүс санаачилга” дор Бээжингийн И-У-гийн худалдааны эвлэл хариуцан олон улсын дурслэх урлаг солилцох цогц арга хэмжээний хүрээнд Монгол-Хятад уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг  энэ сарын 15-22-ны хооронд БНХАУ-ын Жэжян мужийн И-У хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд нээнэ.

Үзэсгэлэнг БНХАУ-ын зураачдын эвлэл, БНХАУ-ын морь зургийн урлаг судлалын хүрээлэн, Монголын зураачдын эвлэл, Хятадын эмэгтэй зураачдын эвлэл, Хятадын үндэсний зургийн хүрээлэн хамтран санаачилжээ. Тус үзэсгэлэнд Монголын 10-аад уран бүтээлч  оролцох юм.

Үзэсгэлэн гарч байх хугацаанд Монголын уран бүтээлчид хөтөлбөрийн дагуу хотын урлаг соёлтой танилцан, түүхийн дурсгалт газар очин судалбар зураг зурах юм.

Энэхүү үзэсгэлэнд оролцсоноороо хоёр орны харилцааг сайжруулах, Монголын дүрслэх урлагийг таниулан сурталчлах чухал ач холбогдолтой.

Хятадын Зүүн нутгийн Жэжян мужийн И-У хот /Zhejiang. Yiwu/ нь 20 жилийн хугацаанд ядуу хоцронгуй байдлаа өөрчилж, жижиг дунд үйлдвэрлэл хөгжин одоогийн байдлаар 25000 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Дэлхийн олон орны захиалгаар бэлэг дурсгалын болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ Хятад улсад тэргүүлэх байр эзэлдэг аж. 2007 онд И-Ү хотын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 42 тэрбум 90 сая юаньд хүрч, хотын оршин суугчдын хүн нэг бүрийн дундаж орлого нь 25.007 юань хүрчээ. Эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтээрээ тэргүүлэх байр эзэлж байна. И-У-гийн жижиг бараа нь бүх дэлхийн 215 улс орон болон бүс нутагт экспортолж, жилийн экспортын бараа нь 500 контейнерээс давсан байна.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ