Яйзү хотынхон манай тамирчдыг “Токио-2020” хүртэл дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-07 09:20:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” хөтөлбөрийн хүрээнд Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц болон аймаг, дүүргийн БТСХ-ны удирдах ажилтнууд энэ сарын 1-5-нд Яйзү хотод албан айлчлал хийлээ.


Айлчлалын үеэр "Токио-2020" хөтөлбөрийн үндсэн гэрээнд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Яйзү хотын захирагч Накано Хиромичи нар гарын үсэг зуржээ. Яйзү хот нь Монголын чөлөөт бөх, пара таеквондо, пара хөнгөн атлетик, сагсан бөмбөгийн 3х3 зэрэг спортын төрлүүдтэй хамтран ажиллаж, ирэх Токиогийн олимпод оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг хангахад 2015 оноос эхлэн туслалцаа, дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм хэмээн БТСГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ