Орхон аймаг Монгол Улсын гавъяат 14 багштай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-10-08 14:41:53
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн БСУГ-ын 40 жилийн ойн баяр боллоо. Баярын хурлын үеэр боловсрол, соёл, урлагийн салбарт өнгөрсөн 40 жилийн хугацаанд Монгол Улсын Гавьяат багш 14, МУГЖ дөрөв, МУСГЗ хоёр буюу нийт 20 гавьяат төрснийг БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан онцоллоо.

Мөн биеийн тамир спортын Тэргүүний ажилтан, Нийгмийн хамгааллын салбарын тэргүүн, Хөдөлмөрийн  тэргүүн тэмдгээр нийт 49, БСШУЯ-ны Жуух бичгээр 36 багш, ажилтанг шагнасан юм.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд боловсрол, соёл, урлагийн салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэж улсын төсвөөс 25.8 тэрбум, орон нутгийн төсвөөс 9.3  тэрбум төгрөг зарцуулсан байна.

Аймгийн ЗДТГ-аас боловсролын салбарт онцгой анхаарч “Багш” дэд хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж 1410 багш эрүүл мэндийн үзлэг, гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад 102, нийгмийн дэмжлэгийн санд 155, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтад 2200 гаруй багш хамрагдсан байна.

 

Холбоотой мэдээ