Бүрэнбүст ууланд 30 мянган ширхэг мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-10-08 17:17:39
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын ЗДТГ-ын санаачилгаар Бүрэнбүст уулын энгэрт 30000 ширхэг мод тарихаар “Нэг иргэн-Нэг мод” аяныг эхлүүлээд байна.

Тус газарт мод тарьснаар Баян-Өндөр сумын гэр хорооллын багуудын 62597 иргэдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, усны их ундаргыг сайжруулах, түүнчлэн байгаль дэлхий, эх газартаа цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх, агаар хөрсний бохирдлоос сэргийлэх зорилготой юм.

“Нэг иргэн-Нэг мод” аянд иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд, сургууль цэцэрлэгийн хамт олон идэвхтэй хамрагдаж өнгөрөгч амралтын өдрүүдэд 4500 ширхэг хар мод, хайлаас, шинэс, улиас, саваа бургас, шар хуайс зэрэг зургаан төрлийн мод тарьж байгууллагынхаа нэрэмжит төглийг бий болгожээ. Мод тарих хугацаа энэ сарын 5-наас эхэлсэн бөгөөд 19-нийг дуустал үргэлжлэх ажээ. 

Холбоотой мэдээ