Мисс М.Цэвэлмаа "Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий " төсөл эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-14 14:25:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн мисс-2019”-д эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч болсон М.Цэвэлмаа  "Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий" төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Тэрээр "Элэгний B,C вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх” боломжийн тухай сэдвээр МУИС-ийн номын санд энэ сарын 11-нд сургалт зохион байгуулав.




 "Элэгний B,C вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх” сэдвээр МУИС-ийн номын санд сургалт зохион байгуулсан юм.

Уг сургалтад 150 гаруй хүн оролцож элэгний өвчлөл, элэгний үүрэг, элэгний хавдар болон В вирус дамжих шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх мэдээллийг хуваалцжээ.

Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд оролцогч нар нэг сарын турш өөрсдийн орны өвөрмөц соёл, онцлогийг дэлхийд сурталчилдаг. М.Цэвэлмаагийн хувьд,  Английн Лондон хотын “Excel Arena”-д болох 69 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд оролцоно. Манай улсын хувьд, энэхүү тэмцээнд 15 дахь жилдээ оролцох гэж байна.



Холбоотой мэдээ