ШУТИС-ийн 60 жилийн ойн форумд дэлхийн шилдэг их сургуулийн удирдлагууд оролцоно

Монголын мэдээ | Боловсрол
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-14 14:45:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд энэ сарын 15-16-нд “Тогтвортой хөгжилд дээд боловсрол - дэвшилт технологийн үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулах бөгөөд форумд дэлхийн шилдэг 30 их сургуулийн захирал оролцох аж. 


Энэ үеэр 60 жилийн түүхэн хугацаанд ШУТИС-тай хамтран ажилласан олон улсын нэр хүндтэй, томоохон их сургуулиудын удирдлага цуглаж хамтын ажиллагааны үр дүнгээ хэлэлцэх юм. Түүнчлэн эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажлын талаар мэдлэг, туршлагаа харилцан солилцож, даяарчлагдсан мэдлэгийг түгээх талаар санал, зөвлөмж боловсруулах, цаашлаад их сургуулийн бодлого, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхийг зорьж байгаа аж. 


ШУТИС олон улсын 200 гаруй их, дээд сургуультай хамтын ажиллагаатай бөгөөд 60 гаруйтай нь идэвхтэй түншилдэг юм байна. Түүнчлэн 20 гаруй сургуультай 2+2 хамтарсан хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна. 

Холбоотой мэдээ