Их хэмжээний валют нуун хил нэвтрүүлэхээр завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-15 17:07:01
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Буянт-Ухаа дахь Гаалийн хяналтын бүсээр БНХАУ-ын иргэн их хэмжээний валют хувийн эд зүйлсдээ нуун нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. 


Тодруулбал, өнөөдрийн Эрээн-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчсон БНХАУ-ын иргэн гар тээшиндээ их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Өнөөдрийн ханшаар 100 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хууль бусаар хил давуулахыг завдсан энэхүү зөрчилд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.    

Холбоотой мэдээ