“Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг” зохион байгуулж байна

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-10-16 21:57:16
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ОБГ, Сайхан-Овоо сумын ЗДТГ-тай хамтран сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадамж, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилго бүхий “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг энэ сарын 15-16-нд зохион байгуулж байна.

Энэхүү үзлэг, дадлага сургуулиар сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний хувийн болон техник хэрэгсэл багаж зэвсэглэмжийн бэлтгэл, бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгаж, гамшгаас хамгаалах, галын аюулгүй байдал, гамшгийн тухай, анхны тусламж сэдвээр танхимын сургалт хийж, холбогдох хууль, журмыг танилцуулан, мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгөн ажиллаж байна хэмээн аймгийн ОБГ-аас мэдээллээ.

2019 оны гуравдугаар сард гарсан аймгийн Засаг даргын захирамжийн шийдвэрээр “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг Гурвансайхан, Эрдэнэдалай, Говь-Угтаал, Өлзийт, Өндөршил, Сайхан-Овор суманд ийнхүү зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ