Мандал сумын нэгдсэн эмнэлэг гемодиализын аппараттай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-20 22:42:41

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэг гемодиализын хоёр аппараттай болжээ.  

Уг аппарат нь цусны шүүлтүүрийн тусламжтайгаар хүний цусанд хуримтлагдсан хорт бодисуудыг (шээсийг) ялган авч цусыг цэвэршүүлдэг юм байна. Өөрөөр хэлбэл бөөрний үүргийг орлож байгаа гэсэн үг юм. Ингэснээр бөөрний цочмог дутагдалтай өвчтөн хордлогоос гарч алдагдсан үйл ажиллагаа, бодисын солилцоонд гарсан өөрчлөлтүүд хэвийн болдог байна.

Мандал сумын Нэгдсэн эмнэлэг бөөрний гемодиализын аппараттай болсноор нийслэл болон аймгийн төвд очиж гемодиализын аппаратад ордог байсан иргэд сумандаа эмчлүүлэх боломжтой болж байгаагаас гадна иргэдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэсэн үнэтэй хөрөнгө оруулалт болжээ. Сэлэнгэ аймагт энэхүү аппаратад ордог 20 гаруй өвчтөн байдгийн 14 өвчтөн нь зөвхөн Мандал сумын харьяат аж.    

Холбоотой мэдээ