Б.Нетаньяху Засгийн газрыг эмхлэн байгуулж чадсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-10-22 10:37:00

ЙЕРУСАЛИМ. /VOA/. Израилын шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулж чадсангүй гэж тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху даваа гарагийн орой мэдэгджээ.


Энэ онд Израилд бүх нийтийн хоёр сонгууль явуулсны сүүлийнх нь өнгөрсөн есдүгээр сард болсон юм. Уг сонгуулиар Б.Нетаньяхугийн “Ликуд” нам олонхын суудал авж чадаагүйн улмаас тэрбээр эвсэл байгуулах үүрэг хүлээжээ.


асгийн газрыг эмхлэн байгуулах мандатаа Ерөнхийлөгч Реувин Ривлинд эргүүлэн өгсөн" гэж Б.Нетаньяху мэдэгдсэн байна. Израилын Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлснээр, Р.Ривлин Засгийн газрыг эмхлэн байгуулах мандатыг сөрөг хүчний “Цагаан-Цэнхэр” намын удирдагч Бенни Ганцад удахгүй олгох ажээ.


Хэрэв Б.Ганц Засгийн газрыг нэг сар орчмын хугацаанд эмхлэн байгуулж чадсан тохиолдолд Израилын Засгийн газар 10 жилийн хугацаанд анх удаа өөрчлөгдөх юм. Гэсэн хэдий ч Б.Ганцыг эвсэл байгуулж чадахгүй хэмээн ажиглагчид таамаглаж байна.


Израилын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Б.Ганц Засгийн газрыг эмхлэн байгуулж чадаагүй тохиолдолд бүх нийтийн гурав дахь сонгуулийг явуулж магадгүй ажээ.  

Холбоотой мэдээ