А.Алтансүх снукер биллиардын ДАШТ-д оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-25 11:47:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Снукер биллиардын лигийн аварга шалгаруулах тэмцээн бүтэн нэг сарын турш үргэлжилж спортын мастер А.Алтансүх тэргүүллээ.


Тэрбээр, лигийн аварга болсноор энэ сарын 28-нд Туркийн Антальяа хотноо болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. А.Алтансүх УАШТ болон лиг, бүсийн тэмцээнүүдэд олон удаа аваргалсан шилдэг тамирчин төдийгүй Монгол Улсаа төлөөлж ДАШТ-д амжилттай оролцож байсан юм. Лигийн аварга шалгаруулах тэмцээний 40-49 насны ангилалд 20 гаруй тамирчин өрсөлджээ.

Холбоотой мэдээ