Канад гахай болон үхрийн махны экспортоо сэргээнэ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-06 14:36:20

ОТТАВА. /TASS/. Зөрчил илэрсэнтэй холбоотойгоор түр хугацаанд зогсоогоод байсан БНХАУ-д экспортолдог гахай болон үхрийн махны нийлүүлэлтээ Канад улс сэргээжээ. Энэ тухай Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 


“Хятадад нийлүүлдэг Канадын гахай болон үхрийн махны экспортыг сэргээж байна” хэмээн тэрбээр тэмдэглэжээ. Түүнчлэн тэрбээр БНХАУ-аас Канадад суугаа элчин сайд Доминик Бартон болон махны салбарт үйл ажиллагаа явуулдаг хүмүүст талархал илэрхийлжээ. Нийлүүлэлт хийж эхлэх хугацааг Ж.Трюдо дурдаагүй байна.


Мал эмнэлгийн хуурамч гэрчилгээтэй холбоотойгоор Хятадын эрх баригчид Канадын мах, махан бүтээгдэхүүний импортод түр хугацаанд хориг тавьж байгаа тухай Канад дахь БНХАУ-ын Элчин сайдын яам өнгөрсөн 6 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн юм. Тухайлбал, Канадаас Хятад руу экспортолж буй гахайн маханд Хятад улсад хориотой байдаг рактомпамин буюу үхэр болон гахайн булчингийн массыг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт тэжээл болгон ашигладаг бодис илэрсэн байна. 

Холбоотой мэдээ