АН: ҮБХ-ны сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг батална

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2019-11-09 11:32:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны ээлжит хуралдаан яг одоо Төрийн ордонд болох гэж байна. 

Хуралдаанаар ҮБХ-ны нөхөн сонгуулиар сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг батлах юм байна. Мөн Улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжлах, сонгуульд нэр дэвшигчийн татварын хэмжээ, хугацааг хэлэлцэх аж. Мөн 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтэй ҮБХ болон Дотоод сонгуулийн зэрэг намын бусад хорооны гишүүдтэй байгуулах гэрээний төслийг хэлэлцэн батална гэж мэдэгдэж байна.

Холбоотой мэдээ