Хөвсгөл цомд 1500 тамирчин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-11-10 22:42:13

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар бүх нийтийн спортын хөгжлийг дэмжих, хамт олны багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой “Хөвсгөл цом-2019” спортын наадам эхэллээ.

Наадамд  нийт 150 багийн 1500 тамирчин оролцож байна. Тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, үндэсний шагайн харваа, ширээний теннис гэсэн төрлүүдээр тус аймгийн төрийн болон нутгийн удирдлагын байгууллага, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон сумдын иргэдийн дунд зохион байгуулж байна. Спортын наадмын нээлтэд УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар оролцож тамирчдад спортын амжилт хүслээ. 



Холбоотой мэдээ