Рио-де-Жанейрогийн эргээс газрын тосны бохирдол илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Globo/.
Бразилын зүүн хойд эрэг орчмын газрын тосны бохирдол Рио-де-Жанейро мужийн эрэгт хүрчээ.
Өнгөрсөн баасан гарагт Рио-де-Жанейро мужийн хойд хэсгийн Сан-Жуан-да-Барра хотын эрэгт 300 орчим грамм бодис илэрсэн байна. Адмирал
Паулу
Морейрагийн нэрэмжит Тэнгисийн
судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд илрүүлсэн бодист дүн шинжилгээ хийснээр зүүн
хойд эрэгт 9 дүгээр сараас хойш илрэх болсон газрын тостой ижил шинж чанартай
газрын тос байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Бразилын “Ibama” байгаль орчныг хамгаалах хүрээлэнгийн сүүлд мэдээлснээр,
тус улсын эрэг орчмын газрын тосны бохирдол нь 120 суурингийн 724 эрэгт хүрчээ.
Бразилиын зүүн хойд бүс нутагт хотуудын дөрөвний гурав орчимд энэ бохирдол
илэрсэн байна. Энэ гамшгийн хор уршгийг арилгах ажилд иргэний болон сайн дурын
байгууллагын ажилтнуудаас гадна 6.5 мянган цэргийг татан оролцуулж, 4 мянга
гаруй тонн газрын тос болон бохирдлыг далайн эргээс цэвэрлэжээ.
Энэ хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн Грекийн “Delta
Tankers” компанийн
удирдлагыг сэжиглэж байгаа хэдий ч компани үүнийг няцаасан байна.