Малын хулгай бараг гурав дахин өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-11-25 13:01:18

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт малын хулгай өмнөх жилийн мөн үеийнхээс бараг гурав дахин өссөн мэдээ байна. Малын хариулга муугаас хулгай гарч байна гэж цагдаагийн байгууллага үзэж байгаа аж. Тус аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн ахлах мөрдөгч Б.Батжаргал:

- Аймгийн хэмжээнд энэ оны 11 сарын байдлаар малын хулгайн хэрэг 98 бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 73 хэргээр буюу 2,9 дахин өссөн үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн илрүүлэлт 47,7 хувьтай улсын дунджаас дээгүүр байгаа. Малын хулгай гарч байгаа шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд малчид малаа хариулга маллагаагүй орхидог, мөн хараа хяналтгүй байгаагаас шалтгаалж хулгай гарах хандлага байна гэж ярилаа.

Тус аймгийн цагдаагийн газар төв зам буюу хөл хөдөлгөөн ихтэй чиглэлд  24 цагийн пост ажиллуулж, малын хулгайн гэмт хэргийг гаргахгүй байх, урьчдилан сэргийлэх чиглэлээр ажил зохиож байна.

Холбоотой мэдээ