Д.Медведев ирэх сард У.Хүрэлсүхтэй уулзахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-28 10:53:46

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Шадар сайд Алексей Гордеев тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев болон МУ-ын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нарын ирэх 12 дугаар сард хийх уулзалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн гэж ОХУ-ын Засгийн газрын албан ёсны цахим хуудаст мэдээлсэн байна.


ОХУ-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг явуулах үеэр тэрбээр энэ асуудлыг хэлэлцжээ. У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлалын үеэр мөн ОХУ-Монголын бизнес чуулга уулзалтыг нээхээр төлөвлөж байгаа аж.  


Хоёр улсын худалдааны эргэлт гурван жилийн хугацаанд тогтвортой өсөлттэй байгааг А.Гордеев цохон тэмдэглэжээ. Шинжээчдийн үнэлж байгаагаар, энэ үзүүлэлт 2018 онд 1 тэрбум 650 сая орчим ам.долларт хүрсэн нь 2017 оныхтой харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт байсан бол 2019 оны 1-9 дүгээр сарын үзүүлэлттэй харьцуулахад 13 хувиар өссөн байна. 


Хоёр улсын хамтын ажиллагаанд тулгамдсан асуудлуудыг тодорхойлох хэрэгтэйг тэрбээр цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ