Түрүү бөхийн бай шагнал 8 сая төгрөг

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-02 17:43:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны товыг зарлалаа. 


Энэхүү барилдаан 12 дугаар сарын 07-ны 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Түүхт 30 жилийн ойн барилдааны түрүү бөхөд 8 сая, үзүүрлэсэн бөхөд 5 сая, их шөвгийн бөхчүүдэд 2 сая төгрөгийн бай шагнал гардуулах юм байна. Барилдах бөхчүүдийг 12 дугаар сарын 05, 06- нд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Холбоотой мэдээ