Удирдах ажилтнууд гүйцэтгэлийн үнэлгээний ярилцлага хийх оролцооны аргад суралцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-03 16:18:30
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн удирдлагуудыг чадавхжуулах ээлжит сургалтыг Канад улсын Засгийн газрын санхүүжилттэй MERIT (Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь) төслөөс зохион байгууллаа.  

“Гүйцэтгэлийн үнэлгээний ярилцлага хийх оролцооны арга” сэдэвт энэхүү сургалт тус аймгийн удирдах ажилтнуудын удирдах ур чадварыг нэмэгдүүлж, чадавхжуулах зорилготой юм.

Энэхүү сургалтаар ил тод, шударга байдал дээр суурилсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээг хэрэгжүүлэхийн тулд гүйцэтгэлийн үнэлгээний ярилцлагыг хэрхэн амжилттай өрнүүлэх, юуг анхаарч ажиллах талаар мэдлэг, чавдар олгожээ. Удирдах ажилтан гүйцэтгэлийн үнэлгээг хийхдээ орчин нөхцөлийг бүрдүүлэх, зөрчилдөөн үүсэхээс сэргийлэх, асуултаа оновчтой, зөв тавих, харилцан ярилцлага өрнүүлэх, ил тод шударга байх шаардлагатай ажээ.

Мөн сургалтын үеэр байгууллагын хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, ажлын гүйцэтгэл, сургалт хөгжил, байгууллагын соёлд гүйцэтгэлийн үнэлгээ хэрхэн нөлөөлдөг талаар авч үзсэн байна.

Тус сургалтыг MERIT төслийн Техникийн зөвлөх Вилл Гау удирдан явуулж 30 хүн оролцжээ

Холбоотой мэдээ