Чехийн Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан жагсаал болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПРАГА. /TASS/. Тэрбумтан Андрей Бабишийг Чехийн Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулахыг шаардсан олон нийтийн цуглаан, эсэргүүцлийн жагсаал Прага хотын төвд мягмар гарагт болсон байна.
Эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулагч “Ардчиллын төлөөх сая сая агшин” иргэний байгууллагаас мэдээлснээр, жагсаал, цуглаанд 30 мянган хүн оролцсон байна. Харин Прага хотын цагдаагийн газраас 15 мянган хүн оролцсон гэж мэдээлжээ.
Жагсагчид Чехийн Ерөнхий сайдыг авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж буруутгаад хоёр жилийн дараа болох парламентын ээлжит сонгуулийн үеэр Бабишийн тэргүүлдэг “Сэтгэл дундуур иргэдийн үйл ажиллагаа” улс төрийн хөдөлгөөнийг дэмжихээс татгалзахыг сонгогчдод уриалсан байна.