ЭМГ-аас хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох санал хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-24 16:39:34
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учраас аймгийн ЭМГ-аас Сайнцагаан сумын Засаг даргад хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай санал өнөөдөр хүргүүллээ.

Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсөд амбулаторийн нийт үзлэгийн 15 хувийг, түргэний дуудлагын 45 хувийг тус тус эзэлж байгаа ажээ.  

Үүний дотор өвчлөл аймгийн төвд илүү өндөр байгаа учраас Сайнцагаан сумын хэмжээнд хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагааг 12 дугаар сарын 25-наас томуугийн дэгдэлт бууртал түр хугацаанд хаах талаар саналд тусгасан байна. 

Холбоотой мэдээ