Төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-01-08 09:17:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Төрийн болон төрийн бус байгууллагууд нийгмийн сайн, сайхны төлөө 2020 онд хэрхэн хамтран ажиллах чиглэлээр санал солилцох “Зангиагүй уулзалт”-ыг нэгдүгээр сарын долооны өдөр зохион байгууллаа.


Тус уулзалтад Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлого эрхэлсэн аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяраар ахлуулсан Төрийн байгууллагуудын 14 төлөөлөл, Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн Г.Ундрамаар ахлуулсан төрийн бус байгууллагуудын 30 орчим төлөөлөл оролцов. Тэд 2020 онд хамтран ажиллах, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх мөн аймгийн түүхт 80 жилийн ойг угтаж бүтээлч ажлуудыг хамтран хийж хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд Иргэний нийгмийн байгууллагуудыг нэгдсэн байр, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдвэрлэж Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Татварын хэлтсийн удирдлагууд Төр, Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах саналаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ