Сан Франциско хотод суух Ерөнхий консулд патент гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консул Б.Ургамалцэцэгт консулын патент гардуулав.
Энэ үеэр Дэд сайд Б.Батцэцэг АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн ажиллаж, амьдарч байгааг тэмдэглээд Ерөнхий консулын газрын тойрогт буй иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцоллоо.
АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын тойрогт Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта мужууд хамаарч байна.