Малчдыг малаа хариулгатай байлгаж хараа хяналтаа сайжруулахыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-01-15 09:54:29

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн  алба хаагч нар мал бүлэглэн хулгайлдаг этгээдүүдийг илрүүлсэн байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-20-ны хооронд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3-р багийн нутаг Хавчуу гэх газраас иргэн М-ийн 14 тооны үхэр, 12 тооны адуу хулгайд алдагдсаныг Хөвсгөл  цагдаагийн  газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн  алба хаагч нар 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр олж илрүүлсэн байна.

Уг гэмт хэргийг Мөрөн сумын 10-р багт оршин суух П, Б нар бүлэглэн үйлдсэнийг олж тогтоон холбогдох шалгалтыг хийж байна. Урьдчилсан байдлаар дээрх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд иргэдийн хариулгагүй,  хараа хяналтгүй орхисон бэлчээрт явсан малыг тууж гэрийнхээ гадна авчирч нядлан, Мөрөн суманд тээвэрлэн оруулж ирсэн. Мөн зарим малыг хөлөөр нь оруулж ирэн худалдан борлуулсан байдал тогтоогдож байна. Иймээс малчид малаа хариулгатай байлгаж хараа хяналтаа сайжруулахыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ