Авлигын хэрэгт холбогдсон Өвөрмонголын албан тушаалтан бүх насаараа хоригдох ял сонслоо

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-01-20 21:44:12

Бээжин /МОНЦАМЭ/. Олон сая юанийн авлигын хэрэгт холбогдсон, Өвөрмонголын өөртөө засах орны өндөр албан тушаалтанд бүх насаар нь хорих ял оноолоо.

Хөххотын эдийн засаг, технологийн хөгжлийн бүсийн Намын ажлын хорооны орлогч нарийн бичгийн дарга, менежментийн хорооны дарга асан Бай Хайчуань бусдаас 125 сая юанийн авлига авч мөн бусадтай нийлж 2.65 сая юанийн эд хөрөнгийг улсаас шамшигдуулсан нь тогтоогджээ.

ӨМӨЗО-ны Баяннуур хотын дунд шатны Ардын шүүх түүний хэргийг энэ сарын 15-ны өдөр хэлэлцээд түүнийг авлига авсан, улсын эд хөрөнгө шамшигдуулсан, үндэслэлгүйгээр их хэмжээгээр хөрөнгөжсөн хэмээн үзэж дээрх ялыг оноосон байна. Мөн түүний улс төрийн эрх мэдэл, хөрөнгийг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.       

Холбоотой мэдээ