Лангуу түрээслэгчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувьтай тэнцэх татвар төлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-01-19 22:02:05
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан "Албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалт, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг үндэслэн  ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдээс сар тутам авах албан татварын хэмжээг тотоолоо. Үүнд:

·    Ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилгүй ил задгай худалдаа эрхлэгч- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь болон 50 хувьтай тэнцэх

·   Зорчигч эсвэл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүн-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байхаар хувь хэмжээг тогтоолоо.

Мөн дээрх хуулийн шинэчилсэн найруулгад туссанаар,

Орон сууц худалдан авсан болон барьсан татвар төлөгч хувь хүн өмнө нь 3 хүртэлх сая төгрөгийг буцаан авдаг байсан бол одоо 6 хүртэлх сая төгрөгийг буцаан авахаар боллоо.

Сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг эдлэхэд өмнө нь төрсөн болон үрчилсэн хүүхдийнх гэж заасан байсан бол одоо төрсөн, дагавар, үрчилж авсан, асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхээр болов.

Хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувиар алдсан хувь хүний орлогыг албан татвараас чөлөөлдөг байсан бол одоо тодорхой хувь заагаагүй байна.

 

Холбоотой мэдээ