Эмэгтэйчүүд гэмт хэрэг, зөрчилд холбогдох байдал ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-21 22:10:41

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 2019 онд нийт 642 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсаны 51 буюу найман хувийг эмэгтэй хүн үйлдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 21.6 хувиар өсжээ. 

Мөн 441 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны 43 буюу 10 шахам хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байгаа нь өнгөрсөн оноос 18.7 хувиар өссөн дүн аж.

2019 онд эмэгтэй хүн оролцсон зөрчил 159 бүртгэгдсэн нь 2018 оноос 123 нэгжээр буюу 3.4 дахин өссөн үзүүлэлт юм байна. Эмэгтэйчүүдээс үйлдсэн зөрчлийн 65 хувь нь согтуугаар үйлдэгджээ. 

Энэ хугацаанд 1240 хүн эрүүлжүүлэгдсэний 57 буюу тав шахам хувь нь эмэгтэй хүн эзэлж байгаа нь мөн л 39 хувиар өссөн үзүүлэлт юм байна.


Холбоотой мэдээ